Багш гэдэг нь өсвөр залуу үеийнхэнд амьдрал ахуйд нь хэрэгтэй мэдлэг, арга барил, чадвар, туршлага олж авахад нь туслах тэднийг иргэн бие хүн болон хөгжин төлөвших нийгэмших ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион явуулах ур чадвар бүхий бие хүн юм.
"Багш боловсролын үндэс"
Багшийн цагийн цагийн хувиар:
сурган хүиүүжүүлэх нарийн нийлмэл үндэслэл ба түүнийг хамгийн хүнд хөдөлмөрийн төрөлд багтаан үздэг. Багш хүн ядрахгүйгээр ажлын цагийг үр ажигтай ашиглаж ихийг хийж бүтээхийн тулд заавал цагийн хуваарьтай байх ёстой. цагийн хувиар гэдэг бол хоногийн 24 цагийг юу юунд зарцуулахыг урьдчилан хуваарилсан зүйл юм. түүнийг дагаж мөрдөх нь хүний бие организмд тодорхой хэмнэл бий болж эрүүл саруул байж ихийг хийх бүтээх боломж олгодог сайн талтай.
багшийн хоногийн үлгэрчилсэн цагийн хуваарь:
- унтаж амрах7-8 цаг /23 цагаас 7 цаг хүртэл/
- хичээлийн бэлтгэл анх 3-5 цаг байдаг бол аажмаар багсаж 1-2 болдог
- хичээл заах 4-6 цаг
- сургуулийн бусар ажил 1-2 цаг.
- гэр орны ажил 3-4 цаг
- чөлөөт цаг 1-2 цаг
Эдгээр зүйл тус бүрийг товч тайлбарлах нь зүйтэй.
1. Унтаж амрах: багшийн хөдөлмөр оюуны маш хүнд хөдөлмөр учраас тэрбээр хоногт 8 цаг унтах нь зйлшгүй бөгөөд энэ цаг хөдөлгөөнгүй байх шаардлагатайг анхааруулъя. Ямарч чухал ажил гарсан багш унтах цагаасаа хасахгүй байх хэрэгтэй.
2. Хичээлийн бэлтгэл: багш хүн хичээлийн бүх бэлтгэлийг анх багш болж байх үед 4-5цаг хийдэг бол аажмаар урьд зүйлүүдэд хийсэн зүйл дээрээ тулгуурлан ажилсаар дараа дараагийн жилүүдэд цагаа хэмнэн 1-2 цагт багтаан хийх сурах хэрэгтэй.
3. Хичээл заах. сургуулийн тогтоосон долоо хоногийн 19цагийн нормыг үндэслэн багшнхр өдөрт 4-6 цагийг хичээл заадаг.
4. Сургуулийн бусад ажил ЕБСнь жишээ нь заах аргын нэгдэл, захирлын дэргэдэр зөвлөл, бхгш нарын хурал, семинар, сургалт, уулзалт, уралдаан тэмцээн зэргийг хийдэг.
энэхүү давтамжийг харгалзаргүйгээр ажиллавал амархан ядардаг. Нөгөөтэйгээр хүн байнга нэг төрлийн ажил төрлийг удаан хугацааны турш хийвэл бас амархан ядардаг. Иймээс янз бүрийн ажил үйлийг ээлжлүүлэн хийвэл хүний ажлын чадамж сайжирдаг байна. Иймээс багш нар багш нар сурагчдыг сурах олон төрлийн үйл ажиллагаанд татан оролцуулах оруулах хичээлээ төлөвлөн бүтээлчээр зохион байгуулах юм бол аль аль нь ядрахгүйгээр сургах боломжтой юмаа.
"Багшийн ном" Ш. Ичинхорлоо
No comments:
Post a Comment