Wednesday, December 3, 2014

багшийн ярилцлага

Багшийн гацаарчилсан ярилцлага:
 "Сэтгэмж" цогцолбор сургуулийн Техник урлалын багш Ш. Нямдагшонон

Шинээр багш болон төгсөж ирж байгаа шинэ багш нар хэрхэн бэлтгэгдэж ирж байна вэ?
Онолын мэдлэг маш сайн хэрнээ дадлага бага хийсэн чадвар сул, заах арга муу, дадлага тутмаг хүмүүс багш болж төгсөж ирдэг. Оюутнууд дадлагаар явахдаа яг ЕБС-ийн сургууль дээр ирээд дадлага хийгээд багшаас мэдэргүй чадаргүй зүйлээ асуугаад явдаг оюутнууд байхад хэсэг нь гэртээ зүгээр амарч байгаад дадлагын хугацаа дуусангууд таньдаг хамаатан садангаараа дадлага хийсэн гээд тамга даруулчдаг. Төгсөөд гараад ирхээрээ ямарч мэдлэггүй л хүмүүс гарч ирнэ шүүдээ.

Бүтээлч багш болохын тулд бид оюутан байхдаа юу юу анхаарах вэ?

  • Оюутан байхдаа онолын мэдлэг сайтай болох, маш сайн уншиж судлаж мэдлэгтэй болох шаардлагатай. Дадлагаар гарахдаа мэдлэгээ өөрийн болгож дадлагчин,амьдралтай ойр зүйлрүү чиглэн дадлагчивал зохистой. эмх цэгцтэй, цаг барьдаг залхуурахгүй хичээнгүй эхэлсэн ажлаа дуусгах чадвартай болж төгсөж чадвал багш болох эхлэл нь тавьгдаж байна гэсэн үг. 
Бүтээлч багш болохын тулд бид юуг сурч яааж ажилах шаардлагтай вэ? 
Бүтээлч багш болохын тулд  цаг баримтладаг, олон олон шинэ санааг гаргаж, түүнийнээ хэрэгжүүлдэг, эхлүүлсэн ажлаа дуусгадаг , бүтээлчээр өөрийгөө хөгжүүлдэг хичээл зүтгэлтэй нягт нямбай юманд бүтээлчээр хандаж олонжил багшилсан туршлагатай багш нартай зөвлөлдөж байх хэрэгтэй. Дадлагаа үнэнчээр чин сэтгэлэсээ хийвэл туршлагатай багш болохын эхлэл нь тавигдана.

No comments:

Post a Comment