Цаг хугацааны удирдлага нь үйл явдлын дэс дараалалд захирагдана. /Ачыралын 1995 он/
Цагийг үр ашигтай ашиглах нь багшийн хувьд үнэтэй чадвар байдаг.
Багш хүн сургалтын талбарт цаг хугацаатай уралдаж ажилдаг. Цаг хугацааг үр өгөөжтэй хэрэглэх нь нэгэн төрлийн урлаг юм. Ангид цагийг үр дүнтэй ажиглаж чадвал сурагчдын суралцах боломж ихэсч, амжилт улам бүр өснө.
Багш хүн өдрийн хэдэн цагийг сургууль дээр хүүхэдтэй ажиллаж өнгөрөөдөг талаар Ерөнхий Боловсролын Сургуулийн багшийн нэг өдрийн цаг төлөвлөлт ба ашиглалт харуулахыг зорив
Багш маань өглөө эрт ирээд өөрийн цаг төлөвлөлтийг эхлээд боловсруулав.
"Цаг бол алт
Алт бол цаг биш" гэсэн сайхан үгээр өглөөг эхлэн. Төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу ажлаа хийвэл ажлаа яаж хийхээ сайн мэддэг, ажлаа дуусгаад түүнээс урам зориг авдаг, өөрийгөө дүгнэж хяндаг болдог. Багш хүн их бүтээлчээр сэтгэж үргэлж шинийг илэрхийлж байх хэрэгтэй учраас хувийн зохион байгуулалт ч сайтай байдаг. Багшийн мэргэжил хувь хүн өөрөөс нь нилээн чадвар шаардаж байдаг үргэлж өөртөө цаг зав гаргаж хөгжүүлж байхыг шаарддаг. Технологийн багшийн мэргэжил бусад мэргэжлээс давуу зүйл нилээн бий бүх л зүйлээ гараар өөрсдөө урлан бүтээдэг учраас цаг их шаардлагатай бүтээлч байхын тулд цагийг байнга ашигладаг байх хэрэгтэй
Багш хүний ажлын өдрийн хамгийн эхний хийх зүйл бол төлөвлөгөө гаргах
Багш хичээлдээ ороход 10:30 аас 13:30 хүртэл 3 цагийн хугацаанд дааж авсан ангийнхаа хүүхдүддээ очиж зөвөлгөө өгөх. шилжсэн хүүхдийн төлөвлөгөө дүн бичих, дэвтэр засах хичээлийн бэлтгэл хангах гэх мэтчилэн хийж дуусав .
Хичээлийн бэлтгэлээ сайн хангасан учраас хичээлч маш сонирхолтой үзүүлэн болон зурагт хуудастай сонирхол татсан хичээл оров.
Завсарлагааны 5 минутыг хүртэл алдахгүй хурдан шаламгай хөдлөж тэр эрчээрээ цагийг зөв ашгилаж бүх зүйлдээ бүтээлчээр ханддаг.
Өглөөнөөс орой хүртэл сургууль дээрээ ажил ихтэй байх үед удирдаж байгаа анги болон тэдний эцэг эхтэй нь холбоотой байх цаг хугацаа тэр болгон гараад байдаггүй учраас хичээл тарахад ангийн бүх хүүхдэд эцэг эхтэй харилцах дэвтэр гаргаж түүн дээрээ тухайн эцэг эхэд дүнгийн байдал зарлаж хэлэх зүйлээ бичиж явуулдаг.
Багшийн нэг өдрөөс..
10:30-12:00 хүртэл ангийн ажил хийв. (шилжсэн хүүхдийн дүн бичих, дэвтэр засах гэх мэт )
12:00-12:30 хүртэл хичээлийн бэлтгэл хангах ( журнал, ажиглах ном, шохой зурагт хуудас )
12:50-13,20 хүртэл дааж авсан ангийн хүүхдүүдтэйгээ уулзалт хийх
13:30-17:30 хүртэл 6-р ангийн 5 бүлэгт хичээл оров
17:30-19:00 хүртэл хичээлийн бэлтгэл хангах
сургуулийн бусад ажил 1-2 цаг байх шаардлагатай.
сургуулийн бусад ажил 1-2 цаг байх шаардлагатай.
Багшийн нэг өдрийн цаг төлөвлөлт ойролцоогоор 8-9 цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг байна. Өдөрт 4-5 цаг хичээл заадаг байна. өдөрт 3-4 цаг өөрийн урлаж буй зүйлдээ анхаарлаа хандуулдаг.
Цагаа зөв төлөвлөж ашигласны үр дүнд богино хугацаанд чанартай бүтээл гаргана.
Богино хугацаанд чанартай бүтээл гаргасан амжилтуудаас.
2010 онд НБГ-ийн арга зүйч цол тэмдэг
2011 онд МБХ-ийн алтан эрдэнэ медаль
2012 онд БСШУЯ -ийн Жуух бичиг
2013 онд ХТҮГ-ийн хүүхдийн төлөө сайн үйлсийн шагнал
2014 онд Сэтгэмж цогцолбор сургуулийн хүүхдийн хөгжлийг дэмжигч шилдэг багшаар шалгарсан
Багш хүн цагийг үргэлж өөрийгөө хөгжүүлэн үр дүнтэй өнгөрөөх нь бас л өөрийгөө хөгжүүлэх аргуудын эхлэл нь юм.
"Миний үүрэг цагийг хамгийн үр ашигтай хэрэглэх, харин цаг хугацааны үүрэг намайг аажим аажмаар үхүүлэх" гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг.
Бидний багшийн туршлагаас олж авсан зүйл:
- Цаг ашиглалтын үнэ цэнэ
- Цаг төлөвлөсний ач тус
- Бид цагаа зөв төлөвлөж ашиглаж сурсанаар бүтээлч байж чадна
- Багш хүн юмыг хурдан бодож чин сэтгэлээсээ бүтээлчээр хандах хэрэгтэй
- Эцэг энхтэйгээ харилцах дэвтэртэй байвал илүү амар байх болно.
"Анги удирдах урлаг" ном-ноос ишлэл авав.
No comments:
Post a Comment