Sunday, December 7, 2014

БИДНИЙ ХҮНДЛЭН ДУУРАЙХ БАГШ төсөлт ажлын дүгнэлт

"Бидний хүндлэн дуурайх багш" төсөлт ажлын хүрээнд судалгааны ажил явуулсанаар олон зүйл сурч мэдэж авлаа. 13 жилийн турш багшилж буй туршлагатай багшийн захиасаас "Бүтээлч багш болохын тулд оюутан байхдаа бид суралцагч байж  онолын мэдлэг хуримтлуулж дадлага ажлаараа түүнийгээ баталгаажуулан өөртөө дүгнэлт гарган  хийж буй ажилдаа нэн түрүүнд өөрийгөө сэтгэл ханамжтай байлгахын  тулд чин сэтгэлээсээ бүтээлчээр хандаж шантрахгүй зүтгэж хичээдэг байх хэрэгтэй." Бид бүтээлч багш болохын тулд биднээс  олон чадвар, авъяас, мэдлэгтэй шаардагдана. Тиймээс багш хүнд байх зайлшгүй шаардлагатай зүйлүүдийн нэг бол "цаг төлөвлөлт ба ашиглалт" юм. Хүн ер нь яаж цагаа төлөвлөх ёстой тэр дундаа багш хүний цаг төлөвлөлт  нь эмх цэгцтэй нягт нямбай гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу ажил төрлөө зорицулж чаддаг байх хэрэгтэй. 
Цаг бол алт  
Алт бол цаг биш иймээс бид цагаа зөв ашиглаж сурах хэрэгтэй. Цагаа бид зөв ашиглаж сурсанаар богино хугацаанд чанартай бүтээл гарч үр дүнд нь та амжилтанд хүрэх болно. 

Wednesday, December 3, 2014

Багшийн талаарх ойлголт

Монголын  ард түмэн  эрт дээр үеэс эрдэм мэдлэгтэй хүнийг "Багш" хэмээн дээдлэн хүндэлж багшийг дээдийн гурван эрдэнийн нэгд оруулсан байдаг.
Багш гэдэг нь өсвөр залуу үеийнхэнд амьдрал ахуйд нь хэрэгтэй мэдлэг, арга барил, чадвар, туршлага олж авахад нь туслах тэднийг иргэн бие хүн болон хөгжин төлөвших нийгэмших ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион явуулах ур чадвар бүхий бие хүн юм.
                                             "Багш боловсролын үндэс"
Багшийн цагийн цагийн хувиар:
сурган хүиүүжүүлэх нарийн нийлмэл үндэслэл ба түүнийг хамгийн хүнд хөдөлмөрийн төрөлд багтаан үздэг. Багш хүн ядрахгүйгээр ажлын цагийг үр ажигтай ашиглаж ихийг хийж бүтээхийн тулд заавал цагийн хуваарьтай байх ёстой. цагийн хувиар гэдэг бол хоногийн 24 цагийг юу юунд зарцуулахыг урьдчилан хуваарилсан зүйл юм.  түүнийг дагаж мөрдөх нь хүний бие организмд тодорхой хэмнэл бий болж эрүүл саруул байж ихийг хийх бүтээх боломж олгодог сайн талтай.
багшийн хоногийн үлгэрчилсэн цагийн хуваарь:

  1. унтаж амрах7-8 цаг /23 цагаас 7 цаг хүртэл/
  2. хичээлийн  бэлтгэл анх 3-5 цаг байдаг бол аажмаар багсаж 1-2 болдог
  3. хичээл заах 4-6  цаг 
  4. сургуулийн бусар ажил 1-2 цаг.
  5. гэр орны ажил 3-4 цаг
  6. чөлөөт цаг 1-2 цаг 
Эдгээр зүйл тус бүрийг товч тайлбарлах нь зүйтэй.
1. Унтаж амрах: багшийн хөдөлмөр оюуны маш хүнд хөдөлмөр учраас тэрбээр хоногт 8 цаг унтах нь зйлшгүй бөгөөд энэ цаг хөдөлгөөнгүй байх шаардлагатайг анхааруулъя. Ямарч чухал ажил гарсан багш унтах цагаасаа хасахгүй байх хэрэгтэй. 
2. Хичээлийн бэлтгэл: багш хүн хичээлийн бүх бэлтгэлийг анх багш болж байх үед 4-5цаг хийдэг бол аажмаар урьд зүйлүүдэд хийсэн зүйл дээрээ тулгуурлан ажилсаар дараа дараагийн жилүүдэд цагаа хэмнэн 1-2 цагт багтаан хийх сурах хэрэгтэй. 
3. Хичээл заах. сургуулийн тогтоосон долоо хоногийн 19цагийн нормыг үндэслэн багшнхр өдөрт 4-6 цагийг хичээл заадаг. 
4. Сургуулийн бусад ажил ЕБСнь жишээ нь заах аргын нэгдэл, захирлын дэргэдэр зөвлөл, бхгш нарын хурал, семинар, сургалт, уулзалт, уралдаан тэмцээн зэргийг хийдэг.
энэхүү давтамжийг харгалзаргүйгээр ажиллавал амархан ядардаг. Нөгөөтэйгээр хүн байнга нэг төрлийн ажил төрлийг удаан хугацааны турш хийвэл бас амархан ядардаг. Иймээс янз бүрийн ажил үйлийг ээлжлүүлэн хийвэл хүний ажлын чадамж сайжирдаг байна. Иймээс багш нар багш нар сурагчдыг сурах олон төрлийн үйл ажиллагаанд татан оролцуулах оруулах хичээлээ төлөвлөн бүтээлчээр зохион байгуулах юм бол аль аль нь ядрахгүйгээр сургах боломжтой юмаа. 
                                           "Багшийн ном" Ш. Ичинхорлоо  

Багшийн цаг төлөвлөлт ашиглалтын үр дүнд гарсан бүтээлүүдээс

Ангиа тохижуулсан байдал




багшийн зарим бүтээлээс




багшийн нэг өдрийн цаг төлөвлөлт ба ашиглалт

Цаг хугацааны удирдлага нь үйл явдлын дэс дараалалд захирагдана. /Ачыралын 1995 он/
Цагийг үр ашигтай ашиглах нь багшийн хувьд үнэтэй чадвар байдаг.
Багш хүн сургалтын талбарт цаг хугацаатай уралдаж ажилдаг. Цаг хугацааг үр өгөөжтэй хэрэглэх нь нэгэн төрлийн урлаг юм. Ангид цагийг үр дүнтэй ажиглаж чадвал сурагчдын суралцах боломж ихэсч, амжилт улам бүр өснө.
Багш хүн өдрийн хэдэн цагийг сургууль дээр хүүхэдтэй ажиллаж өнгөрөөдөг  талаар Ерөнхий Боловсролын Сургуулийн багшийн нэг өдрийн цаг төлөвлөлт ба ашиглалт харуулахыг зорив
Багш маань өглөө эрт ирээд өөрийн цаг төлөвлөлтийг эхлээд боловсруулав.
"Цаг бол алт
Алт бол цаг биш" гэсэн сайхан үгээр өглөөг эхлэн. Төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу ажлаа хийвэл ажлаа яаж хийхээ сайн мэддэг, ажлаа дуусгаад түүнээс урам зориг авдаг, өөрийгөө дүгнэж хяндаг болдог. Багш хүн их бүтээлчээр сэтгэж үргэлж шинийг илэрхийлж байх хэрэгтэй учраас хувийн зохион байгуулалт ч сайтай  байдаг. Багшийн мэргэжил хувь хүн өөрөөс нь нилээн чадвар шаардаж байдаг үргэлж өөртөө цаг зав гаргаж  хөгжүүлж байхыг шаарддаг. Технологийн багшийн мэргэжил бусад мэргэжлээс давуу зүйл нилээн бий бүх л зүйлээ гараар өөрсдөө урлан бүтээдэг учраас цаг их шаардлагатай бүтээлч байхын тулд цагийг байнга ашигладаг байх хэрэгтэй
Багш хүний ажлын өдрийн хамгийн эхний хийх зүйл бол төлөвлөгөө гаргах

Багш хичээлдээ ороход 10:30 аас 13:30 хүртэл 3 цагийн хугацаанд дааж авсан ангийнхаа хүүхдүддээ очиж зөвөлгөө өгөх. шилжсэн хүүхдийн төлөвлөгөө дүн бичих, дэвтэр засах хичээлийн бэлтгэл хангах гэх мэтчилэн хийж дуусав .
Хичээлийн бэлтгэлээ сайн хангасан учраас хичээлч маш сонирхолтой үзүүлэн болон зурагт хуудастай сонирхол татсан хичээл оров.
Завсарлагааны 5 минутыг хүртэл алдахгүй  хурдан шаламгай хөдлөж тэр эрчээрээ цагийг зөв ашгилаж бүх зүйлдээ бүтээлчээр ханддаг.
Өглөөнөөс орой хүртэл сургууль дээрээ ажил ихтэй байх үед удирдаж байгаа анги болон тэдний эцэг эхтэй нь холбоотой байх цаг хугацаа тэр болгон гараад байдаггүй учраас хичээл тарахад ангийн бүх хүүхдэд эцэг эхтэй харилцах дэвтэр гаргаж түүн дээрээ тухайн эцэг эхэд дүнгийн байдал  зарлаж хэлэх зүйлээ бичиж явуулдаг.
Багшийн нэг өдрөөс..
10:30-12:00 хүртэл ангийн ажил хийв. (шилжсэн хүүхдийн дүн бичих, дэвтэр засах гэх мэт )
12:00-12:30 хүртэл хичээлийн бэлтгэл хангах ( журнал, ажиглах ном, шохой зурагт хуудас )
12:50-13,20 хүртэл дааж авсан ангийн хүүхдүүдтэйгээ уулзалт хийх 
13:30-17:30 хүртэл 6-р ангийн 5 бүлэгт хичээл оров
17:30-19:00 хүртэл хичээлийн бэлтгэл хангах
сургуулийн бусад ажил 1-2 цаг байх шаардлагатай.
Багшийн нэг өдрийн цаг төлөвлөлт ойролцоогоор 8-9 цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг байна. Өдөрт 4-5 цаг хичээл заадаг байна. өдөрт 3-4 цаг өөрийн урлаж буй зүйлдээ анхаарлаа хандуулдаг. 
Цагаа зөв төлөвлөж ашигласны үр дүнд богино хугацаанд чанартай бүтээл гаргана.
Богино хугацаанд чанартай бүтээл гаргасан амжилтуудаас.
2010 онд НБГ-ийн арга зүйч цол тэмдэг
2011 онд МБХ-ийн алтан эрдэнэ медаль
2012 онд БСШУЯ -ийн Жуух бичиг
2013 онд ХТҮГ-ийн хүүхдийн төлөө сайн үйлсийн шагнал
2014 онд Сэтгэмж цогцолбор сургуулийн хүүхдийн хөгжлийг дэмжигч шилдэг багшаар шалгарсан


Багш хүн цагийг үргэлж өөрийгөө хөгжүүлэн үр дүнтэй өнгөрөөх нь бас л өөрийгөө хөгжүүлэх аргуудын эхлэл нь юм. 
"Миний үүрэг цагийг хамгийн үр ашигтай хэрэглэх, харин цаг хугацааны үүрэг намайг аажим аажмаар үхүүлэх" гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг.
Бидний багшийн туршлагаас олж авсан зүйл:

  • Цаг ашиглалтын үнэ цэнэ
  • Цаг төлөвлөсний ач тус
  • Бид цагаа зөв төлөвлөж ашиглаж сурсанаар бүтээлч байж чадна
  • Багш хүн юмыг хурдан бодож чин сэтгэлээсээ бүтээлчээр хандах хэрэгтэй
  • Эцэг энхтэйгээ харилцах дэвтэртэй байвал илүү амар байх болно.

  "Анги удирдах урлаг" ном-ноос ишлэл авав.

багшийн ярилцлага

Багшийн гацаарчилсан ярилцлага:
 "Сэтгэмж" цогцолбор сургуулийн Техник урлалын багш Ш. Нямдагшонон

Шинээр багш болон төгсөж ирж байгаа шинэ багш нар хэрхэн бэлтгэгдэж ирж байна вэ?
Онолын мэдлэг маш сайн хэрнээ дадлага бага хийсэн чадвар сул, заах арга муу, дадлага тутмаг хүмүүс багш болж төгсөж ирдэг. Оюутнууд дадлагаар явахдаа яг ЕБС-ийн сургууль дээр ирээд дадлага хийгээд багшаас мэдэргүй чадаргүй зүйлээ асуугаад явдаг оюутнууд байхад хэсэг нь гэртээ зүгээр амарч байгаад дадлагын хугацаа дуусангууд таньдаг хамаатан садангаараа дадлага хийсэн гээд тамга даруулчдаг. Төгсөөд гараад ирхээрээ ямарч мэдлэггүй л хүмүүс гарч ирнэ шүүдээ.

Бүтээлч багш болохын тулд бид оюутан байхдаа юу юу анхаарах вэ?

  • Оюутан байхдаа онолын мэдлэг сайтай болох, маш сайн уншиж судлаж мэдлэгтэй болох шаардлагатай. Дадлагаар гарахдаа мэдлэгээ өөрийн болгож дадлагчин,амьдралтай ойр зүйлрүү чиглэн дадлагчивал зохистой. эмх цэгцтэй, цаг барьдаг залхуурахгүй хичээнгүй эхэлсэн ажлаа дуусгах чадвартай болж төгсөж чадвал багш болох эхлэл нь тавьгдаж байна гэсэн үг. 
Бүтээлч багш болохын тулд бид юуг сурч яааж ажилах шаардлагтай вэ? 
Бүтээлч багш болохын тулд  цаг баримтладаг, олон олон шинэ санааг гаргаж, түүнийнээ хэрэгжүүлдэг, эхлүүлсэн ажлаа дуусгадаг , бүтээлчээр өөрийгөө хөгжүүлдэг хичээл зүтгэлтэй нягт нямбай юманд бүтээлчээр хандаж олонжил багшилсан туршлагатай багш нартай зөвлөлдөж байх хэрэгтэй. Дадлагаа үнэнчээр чин сэтгэлэсээ хийвэл туршлагатай багш болохын эхлэл нь тавигдана.

Tuesday, December 2, 2014

Багшийн товч танилцуулга:
Цэрэнбалжир овогтой Няндагшонон
Төгссөн сургууль: УБИС
Мэргэжил: Техник урлалын багш, заах арга зэрэгтэй магистр, клиник профессор.
2001 оноос хойш "Сэтгэмж" цогцолбор сургуульд Техник урлалын багшаар ажиллаж байгаа.
хэлэх дуртай үг: хэмжээ олох, тэгш хэмтэй байх хоёр нь гоо сайхан бүхнийг шийдвэрлэх нөхцөл юм.
Тодорхой арга туршлага:
Онолын  мэдээллийг эхний 15 минутанд өгж дадлага ажил сайн хийлгэх технологийн хичээл нь өөрөө амьдралд ойр хичээл учраас. Онолын мэдлэг маш сайтай байх, төлөвлөлт сайн хийх болвсруулултаа гаргаж уламжлалт тогтёон аргааг хичээлээ явуулдаг.
Анги хамт олон , эцэг эх асран хамгаалагчидтай ажиллах арга туршлага:

  • хүүхэдтэй ганцаарчилж уулзаж ажиллах
  • анги хамт олноор нь сурлага хүмүүчлийн идэвх оролцоог эцэг эх хүүхэдтэй нь хамт оноочлох дүрэм журам сайн ойлгуулах  
  • аичээл тарсаны дараа багш хүүхэд нэг бүр эцэг эх, хүүхэд, багш гурвын харилцах дэвтэр (энэ дэвтэр нь багш хичээл тарсаны дараа хүүхдүүдийн дэвтрээр дамжуулан хэлэх үгээ эцэг эхт хүргэнэ. Эцэг эх нь хариу бичих гэх зэргээр) 
Багшийн хичээлээр гадуур ажил зохион байгуулах туршлага:
Сурагчдыг идэвхи оролцоог дээшлүүлэх зорилгоор баг болгон ажлуулах
сурагчдаа ажиглан ажиглалт хийснээр хүүхдүүдтэй ажиллах арга барилаа боловсруулах